Шууд Chart

АНУ-ын Бүгд Найрамдах намынхан сонгуулийн 2 тойрогт ялалт байгуулжээ

2017-06-22 18:05:00

АНУ-ын Бүгд Найрамдах намаас Конгрессын төлөөлөгчдийн танхимын нөхөн сонгуульд нэр дэвшигчид ялалт байгууллаа. Тодруулбал, Жоржиа мужийн 6-р тойрогт  Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Карен Хандел, харин Өмнөд Каролайнд тус намын Ральф Норман ялалт байгуулжээ.

Мягмар гарагт болсон нөхөн сонгууль Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхны аль алинд нь онцгой чухал ач холбогдолтойд тооцогдож байсан юм. Энэ  сонгууль Ерөнхийлөгч Трамп болон Бүгд найрамдахчуудад итгэх ард иргэдийн итгэл хэвээрээ байгаа эсэхийн гол шалгуур гэж үнэлэгдэж байсан билээ.

Ардчилсан намынхан 1988 оноос хойш Бүгд найрамдахчуудад итгэл хүлээлгэж ирсэн Жоржиа мужийн 6-р тойрогт өрсөлдсөн Жон Оссоффт ихээхэн найдлага тавьж байсан юм. Тиймээс ч сонгуулийн өмнө олон сая долларын хандив цуглуулж чадсан. Хамгийн өртөг өндөртэй нөхөн сонгууль ч гэж тодорхойлогдож байсан.

Гэвч энэ тойрогт  ялалт байгуулж чадсангүй. Мөн Өмнөд Каролайнд Ардчилсан намаас Арчи Пэрнелла өрсөлдсөн. Ихээхэн найдвар тавьж байсан Ардчилсан намын нэр дэвшигч багахан саналаар Ральф Норманд ялагдаад байна. Жоржиа мужийн 6-р тойргийн депутатын суудал Конгрессын гишүүн Том Прайс Трампын засаг захиргааны эрүүл мэндийн сайдаар томилогдсонтой холбоотойгоор сулраад байсан юм.

Харин Умард Каролайн мужийн 5-р тойрогт ялалт байгуулж Конгресст сонгогдсон Мик Малвейни "Цагаан ордон"-ы төсөв санхүү эрхэлсэн захирлын алба хаших болсон тул нөхөн сонгууль зохион байгуулсан нь энэ юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Бүгд Найрамдах намынхан сонгуулийн 2 тойрогт ялалт байгуулжээ   
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй