Өчигдөр Сирийн Дамаск хотын зүүн хойд зүгийн Жобар бүсэд тус улсын Засгийн газрын цэргийн арми, зэвсэгт бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулжээ. Сирийн армийн офицер энэ талаар хэлэхдээ Засгийн газраас явуулж байгаа зарим үйл ажиллагааг илүү ахиулж, зэвсэгт бүлэглэлийн эсрэг хийх ажиллагааныхаа цар хүрээг улам илүү тэлэх бодлоготой байгаа юм байна.
Энэ удаагийн цэргийн ажиллагаа нь өнгөрсөн тавдугаар сарын эхээр бүсийн мөргөлдөөнийг багасгах хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш Дамаск хотын дүүрэг анх удаа томоохон хэмжээний зэвсэгт довтолгоонд өртөж байгаа нь энэ юм. Харин үүний улмаас 4 хүн шархдаад байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Энэ үйл явдалтай холбогдуулж Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр Сири улсад цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа талууд жирийн ард иргэд, тэдний эд хөрөнгө, цаашлаад амь насыг ялангуяа дайны байдал хурцадсан Ар Рака хот зэрэг бүс нутгийг цэргийн бүхий л хүчээрээ хамгаалахыг уриалжээ.
Одоогоор Сири улсад засгийн газрын эсрэг нийт 400 гаруй зэвсэгт бүлэглэл үйл ажиллагаагаа явуулж байна гэж олон улсын шинжээчид тооцоолсон байна. Гэхлээ эдгээрээс цөөхөн хэдэн бүлэглэл л иргэний дайны үйл явцад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
| Сирийн Засгийн газар зэвсэгт бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулжээ | ||
| Үзсэн: 1132 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.