БНХАУ-ын нийгмийн шинжлэх ухааны академиас тус улсын 2017 оны интернэт буюу цахим худалдааны эхний хагас жилийн тайлангийн дүнг олон нийтэд танилцуулсан байна. Уг тайланд дурдсанаар өнгөрсөн оны 12 дугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэлх сүүлийн зургаан сарын хугацаанд интернэт худалдааны хэмжээ 3 их наяд юаньд хүрсэн нь 2014 оноос хойш анх удаа дээд амжилт тогтоосон үзүүлэлт гарчээ.

Энэ тоо бүртгэлийг дэлхийд интернэт худалдаагаар тэргүүлэгч АНУ-тай харьцуулахад энэ оны эхний улиралд Хятадын хэрэглэгчдийн цахим худалдаа хийсэн нийт дүн нь тус улсаас хоёр дахин давсан гэсэн тооцоо гарсан байна.
Өнгөрсөн 2016 онд л гэхэд Хятадын интернэт худалдааны хэмжээ дэлхийн нийт худалдан авалтын хэмжээний 26.2 хувийг эзэлж байсан байна. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна гэж Хятадын нийгмийн шинжлэх ухааны академиас гаргасан тайланд дурджээ.
Харин тус академиас энэ өсөлтөд нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйлс нь хэрэглэгчдийн амьдралын түвшин, худалдан авах чадвар, худалдан авч байгаа бараа таваарын өөрчлөлттэй холбоотой гэж дүгнэсэн байна.
| БНХАУ-ын интернэт худалдааны эргэлт 3 их наяд юаньд хүрчээ | ||
| Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.