Шууд Chart

Умард Солонгос шинэ төрлийн пуужингийн хөдөлгүүрийн туршилт хийжээ

2017-06-24 13:00:00

Умард Солонгос шинэ төрлийн тив алгасагч пуужинд ашиглах боломжтой хөдөлгүүрийн туршилт хийсэн байна. Энэ талаар АНУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар туршилтыг өнгөрсөн лхагва гарагт хиймэл дагуул хөөргөх үеэрээ хийсэн байж болзошгүй гэжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Умард Солонгос шинэ төрлийн пуужингийн хөдөлгүүрийн эхний туршилт хийсэн гэдгийг АНУ нотолсон гэж Америкийн Засгийн газраас өгсөн мэдэгдэлд онцолсон байна. Тухайн үед баллистик пуужингийн шинэ төрлийн хүчтэй хөдөлгүүрийн туршилтыг амжилттай хийсэн талаар "Пхеньян" мэдэгдэж байсан юм байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнгөрсөн ням гарагт болон даваа гарагт Умард Солонгосын зүүн хойд хэсэгт байрлах цөмийн туршилтын талбайд цэргийн болон техник хэрэгслийн идэвхтэй хөдөлгөөн сансрын хиймэл дагуулын авсан зурганд ирсэн нь тус пуужингийн хөдөлгүүрийн туршилттай холбоотой гэж онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос шинэ төрлийн пуужингийн хөдөлгүүрийн туршилт хийжээ   
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй