Шууд Chart

Хятадад хөрсний нуралт болж, ор сураггүй болсон хүний тоо 100 давжээ

2017-06-24 12:25:09

БНХАУ-ын Сычуань мужийн Маосянь гэх газар хөрсний нуралт болж, олон арван хүн ор сураггүй болжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр сураггүй болсон хүний тоо 100 гаруйд хүрсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хөрсний нуралтаас болж ойролцоогоор 40 гаруй орон сууц нурж сүйдсэн талаар мэдэгдсэн юм. Одоогоор байгалийн гамшигт үзэгдэл болсон тус газарт иргэдийг аврах, эрж хайх ажиллагаа үргэлжилж байна.

Аврагчид хөрсний нуралтаас болж хөрсөнд даруулсан амьд хүнийг аврахаар маш хүнд нөхцөлд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа гэж орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн байна. Мөн хөрсний нуралтаас болж голын хоёр км гаруй урт хэсэг тасарсан талаар "Би-Би-Си"  агентлаг дамжуулж байна. 

Хөрсний нуралт үүсэх болсон шалтгаан нь Сычуань мужийн Маосянь гэх газар их хэмжээний аадар бороо орсонтой холбоотой гэж мэдэгдсэнийг Хятадын "Синьхуа" агентлаг уламжилсан байна.


Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадад хөрсний нуралт болж, ор сураггүй болсон хүний тоо 100 давжээ   
Үзсэн: 1791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй