АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзалт хийснийхээ дараа хоёр орны харилцаа хэзээ ч ийм сайн байсангүй гэж дүгнэсэн байна.
Уулзалтын дараа хоёр тал хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, энэ үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр орны худалдаа өргөжин тэлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Цагаан ордон Энэтхэг болон Пакистан улстай эн тэнцүү хамтран ажиллах байр суурь баримталж байгаа бөгөөд 1.3 тэрбум хүн амтай тус улсыг холбоотон гэж үзэж байгааг "Си Эн Эн" агентлаг мэдээлсэн байна.
Түүнчлэн АНУ Энэтхэг, Пакистан улсын хурцадмал байдлыг ойлгож байгаа бөгөөд хоёр улстай эн тэнцүү хамтарч ажиллах бодлого баримталж байгаа юм. Хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий сайд хоёр тал терроризмтой тэмцэх тал дээр санал нэгдсэнээ мэдэгдсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгч Трамптай уулзахаасаа өмнө Америкийн томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж, Энэтхэг дэх бизнесийн боломжуудын талаар санал солилцжээ.
Цагаан ордны зүгээс хоёр тал батлан хамгаалах салбар болон олон улсын аюулгүй байдлын асуудал дээр нягт холбоотой хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгааг "Би Би Си" агентлаг мэдээлжээ. Ерөнхий сайд Нарендра Моди өмнө нь дөрвөн удаа АНУ-д айлчилж байсан бөгөөд өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн үеэс тус улстай нягт холбоо харилцаатай ажиллаж эхэлжээ.
Харин энэ оны эхээр Дональд Трамп албан үүргээ хүлээн авснаас хойш Нарендра Моди анх удаагаа АНУ-д айлчилж буй юм байна. Дональд Трампын хувьд тэрбээр өмнө нь нэг удаа Энэтхэгт айлчилж байжээ.
| Энэтхэгийн Ерөнхий сайд Дональд Трамптай уулзалт хийжээ | ||
| Үзсэн: 1535 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.