Шууд Chart

Ирландын Ардчилсан Юнионист нам Тереза Мэйг дэмжихээр болжээ

2017-06-27 13:00:00

Ирландын Ардчилсан Юнионист нам Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйг дэмжихээр болж, өчигдөр гэрээнд гарын үсэг зурсан байна. Тереза Мэйгийн Консерватив нам энэ сарын 8-нд болсон Ерөнхий сонгуульд олонхийн суудлаа алдсан юм.

Ардчилсан Юнионист нам парламентад 10 суудал авсан бөгөөд Брексит болон төсвийн талаарх асуудалд Тереза Мэйгийн Засгийн газарт дэмжлэг үзүүлэхээр болжээ. Үүний хариуд Мэйгийн Засгийн газар ирэх хоёр жилийн хугацаанд Умард Ирландын дэд бүтэц болон эрүүл мэндийн салбарт 1.27 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.

Тереза Мэй хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа тус намын дэмжлэгийг авах болсон нь Европын холбооноос гарах асуудалд ихээхэн тус болохыг онцолсон бол, Шотланд, Уэльсийн төлөөлөгчид энэ хэлэлцээр нь мөнгөөр бүс нутгийг худалдан авч, хооронд нь хагарал үүсгэж байна гэж дургүйцлээ илэрхийлжээ.

Умард Ирландад Католик болон Протестант шашинтай иргэд зөрчилдөөнтэй байсаар ирсэн бөгөөд Ардчилсан Юнионист нам нь Протестант сүмтэй нягт холбоотой ажилладаг. Үүнтэй холбоотойгоор энэ хэлэлцээрээс болж шашны тэнцвэргүй байдал үүсч болзошгүй гэсэн болгоомжлол байгааг "Эн Эйч Кэй" агентлаг уламжилжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ирландын Ардчилсан Юнионист нам Тереза Мэйг дэмжихээр болжээ   
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй