АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр "Исламын улс" бүлэглэлийн талаар баримтлах бодлогоо танилцуулах ёстой байсан ч хэвлэлийн бага хурал товлосон хугацаандаа болсонгүйг "Си Эн Эн" агентлаг мэдээлжээ. Тэрбээр уг асуудлын талаар олон нийтэд хийх мэдэгдлээ хоёр дахь удаагаа хойшлуулж байгаа юм.
Ерөнхийлөгч Дональд Трамп анх тавдугаар сарын 21-нд энэ асуудлын талаар мэдэгдэл хийж байсан. Тэрбээр Саудын Араб улсад албан ёсны айлчлал хийж байх үеэрээ хоёр долоо хоногийн дараа "Исламын улс" бүлэглэлийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ гэж амлаж байжээ.
Гэвч тус хурал мөн л товлогдсон хугацаандаа болоогүй бөгөөд тэрбээр зургаадугаар сарын 12-нд төлөөлөгчдийн танхимын хурлын үеэр хугацааг дахин хоёр долоо хоногоор сунгасан юм. Энэ талаар өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсераас тодруулахад одоогоор тус хэвлэлийн бага хурлын тов гараагүй байгааг мэдэгдсэн байна.
| Дональд Трампын "Исламын улс" бүлэглэлийн талаар хийх хэвлэлийн хурлын тов эцэслэн гараагүй байна | ||
| Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.