Шууд Chart

АНУ-ын Дээд шүүх Трампын аялалын хоригийн саналыг зөвшөөрөх шийдвэр гаргалаа

2017-06-27 13:30:00

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын аялалын хоригийн саналыг дээд шүүх дэмжих шийдвэр гаргажээ. Түүнчлэн Цагаан ордны цагаачлалын асуудалтай холбоотой хоригийг тодорхой нөхцөлийн хүрээнд дэмжихээр болсон байна.

Дээд шүүх тус шийдвэрийг хүчинтэй үлдээх эсэх талаар аравдугаар сард дахин авч хэлэлцэхээ мэдэгдсэн. Дональд Трамп муслим шашинтай Иран, Ливи, Сомали, Судан, Сири болон Йемен гэсэн 6 орны иргэдийг 90 хоногийн хугацаагаар, цагаачлагчдыг 120 хоногийн хугацаагаар АНУ руу аялаж жуулчлахыг хориглох санал оруулсан юм.

Үүнтэй холбоотойгоор тэрбээр улс оронд нь аюул учруулж болзошгүй хүмүүсийг АНУ-д нэвтрүүлэхгүйгээ мэдэгдэж байсан. Түүнчлэн дээд шүүх саналыг зөвшөөрсөн тохиолдолд 72 цагийн дотор шийдвэрийг хэрэгжүүлж эхлэхээ цохон тэмдэглэжээ. Харин дээд шүүхийн холбогдох албаныхан өчигдөр мэдэгдэл хийж, АНУ-ын иргэнтэй гэр бүлийн холбоотой иргэдэд тус хориг хамаарахгүй болохыг тайлбарласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Дээд шүүх Трампын аялалын хоригийн саналыг зөвшөөрөх шийдвэр гаргалаа   
Үзсэн: 1225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй