Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр Дээд шүүхийн байр руу нисдэг тэрэгнээс тэсрэх бөмбөг шидсэн ч дэлбэрээгүй тухай мэдэгджээ. Мөн тус нисдэг тэрэг дотоод яамны байран дээгүүр ниссэн байна.
Сүүлийн гурван сарын турш Ерөнхийлөгч олны эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид дээд шүүхийг түүнд эрх мэдэл олгож, сөрөг намд боломж олгохгүй байна гэж буруутгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн иргэд эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байгаа юм.
Энэ үймээн самууны үеэр нийт 75 хүн амиа алдаад байна. Харин Ерөнхийлөгч Мадуро байр сууриндаа бат зогсож, хэзээ ч бууж өгөхгүйгээ мэдэгдээд, үймээн самууныг дарахын тулд шаардлагатай бол зэр зэвсэг хэрэглэхээ цохон тэмдэглэж байсан. Тэрбээр үндсэн хуулийг өөрчлөх эрх бүхий Үндсэн хуулийн ассемблей байгуулах санал хураалт явуулах төлөвлөгөөтэй байгаа юм.
Мадуро Венесуэльд энх тайван тогтоохын тулд үндсэн хуулийн ассемблей байгуулах нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байна. Гэвч эсэргүүцэгчид үүнийг Мадурогийн социалист намынхан эрх мэдлээ алдахгүйн тулд хийж байгаа үйлдэл гэж үзэж, 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь наашлуулж, ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж буй. Түүнчлэн санал хураалтад оролцохоос татгалзаж, Мадурог дарангуйлагч хэмээн нэрлэж буй юм байна.
| Венесуэлийн Дээд шүүхийн байр руу халдах оролдлого хийжээ | ||
| Үзсэн: 1177 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.