Шууд Chart

Европ, Америкийн компаниуд цахим халдлагад өртжээ

2017-06-28 11:42:13

Өчигдөр дэлхийн улс орнуудын томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын компьютерийн систем цахим халдлагад өртжээ. Энэ халдлага нь өнгөрсөн тавдугаар сард дэлхий дахиныг хамарсан цахим халдлага болох WannaCry-ийн адилаар компьютерийн системийг ажиллагаагүй болгож, мөнгө шаардсан захиа илгээдэг байна.

АНУ-ын Пенсильвани мужийн эрүүл мэндийн систем компьютерийн цахим халдлагад өртөж, засварлах арга хэмжээг авч байгаа тухай мэдэгджээ. Халдлагад Питтсбургийн 2 эмнэлэг, дагалдах байгууллагууд өртсөн байна. Эмнэлгийн өвчтөнүүд цахим хуудсандаа зарим хагалгаанууд хойшилсныг бичжээ. Түүнчлэн Их Британийн сурталчилгааны агентлаг, Оросын газрын тос хийн Роснет компани, Данийн хүргэлтийн үйлчилгээний Маерск компаниуд халдлагад өртсөн байна.

Москвагийн цахим халдлагаас хамгаалах IB группын мэдээлснээр Орос, Украйны 80 гаруй компани уг халдлагын золиос болоод байгаа юм байна. Одоогийн байдлаар цахим халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа. Энэ халдлага нь өнгөрсөн тавдугаар сард дэлхийн 150 гаруй орны 200.000 компьютерийн системийг гэмтээсэн WannaCry вирустэй төстэй боловч арай илүү дэвшилтэт технологид суурилжээ.

АНУ-ын дотоодыг хамгаалах, Европол гэх зэрэг томоохон байгууллагууд уг халдлагыг мөрдөн шалгаж байгаа юм. Холбогдох албаныхан цахим халдлагад өртсөн тохиолдолд хэрэгтнүүдийг өөгшүүлэхгүйн тулд шаардсан мөнгийг төлөхгүй байхыг зөвлөж байна. Харин оронд нь компьютерийн системээ дахин шинэчилж, мэдээллээ сэргээх арга хэмжээ авах хэрэгтэйг анхааруулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европ, Америкийн компаниуд цахим халдлагад өртжээ   
Үзсэн: 1053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй