Перугийн эрх баригчид зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн 50 гаруй хүнийг баривчилсан байна. Сэжигтнээр баривчлагдаад байгаа эдгээр гэмт этгээдүүдийн дунд цагдаагийн 25 албан хаагч болон үндэсний хорих ангийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн албан тушаалтнууд байжээ.
Холбогдох албаныхны хэлж байгаагаар хүний наймаа, гэмт хэрэг, олон улс оронд аллага үйлдсэн гээд бусад зүйл ангиар хорих ял сонссон 61 гэмт хэрэгтнийг баривчлах ажиллагаанд ойролцоогоор 1500 гаруй цагдаагийн бие бүрэлдэхүүнийг дайчилсан гэж онцолсон байна. Гэмт хэрэгтнүүдийг баривчлах үйл ажиллагааны дийлэнх нь Перугийн хамгийн чухал боомт байрладаг Калландо нэртэй эрэг орчмын бүс нутагт болсон байна.
| Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг баривчилжээ | ||
| Үзсэн: 1641 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.