Японы авто машин үйлдвэрлэгч "Ниссан" компанийн Ерөнхийлөгч асан Карлос Гонд тус компанийн захирлуудын зөвлөл 2016 онд 9.8 сая америк долларын цалин олгосон байна.
Өчигдөр "Ниссан" компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болсон байна. Энэ үеэр тэрбээр хэлэхдээ, 2016 он "Ниссан" компанийн хувьд бол санхүүгийн жил байсан талаар онцолж, энэ нь түүнд хамгийн өндөр буюу "Ниссан" компаниас авсан цалингийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн тухай мэдэгдсэн байна.
Тэрбээр энэ оны гуравдугаар сарын сүүлчээр "Ниссан" компанийн Ерөнхийлөгчийн үүрэгт албыг хашихаа больсон. Гэсэн хэдий ч компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн хэвээр үлдсэн юм. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох үеэр тэрбээр хэлсэн үгэндээ туршлагатай удирдлагын багийг дэмжин ажиллах нь олон улсын түвшинд өрсөлдөх хэмжээний цалин олгох боломж бүрдэнэ гэж онцлон мэдэгдсэн юм байна.
| "Ниссан" компанийн экс Ерөнхийлөгч 2016 оны санхүүгийн жилд 9.8 сая ам.долларын цалин авчээ | ||
| Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.