Байгаль нуурын бүс нутаг орчмын ойн түймэр хэт их халалт болон агаарын хуурайшилтаас болж нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар Байгаль нуурын бүс нутгийн 58 хэсэгт их хэмжээний ойн гал түймэр бүртгэгдээд байгаа юм. Энэ нь нийтдээ ойролцоогоор 22.3 мянган га талбай бүхий хамгийн алслагдсан уулархаг нутгийг эзэлж байгаа юм байна.

Хэдийгээр ойн гал түймэр гарах болсон шалтгаан нь цаг агаарын үзэгдэл буюу хэт их халалт мөн хүчтэй аадар борооноос болж газарт буусан аянга цахилгаантай холбоотой гэж байгаа ч хүний буруутай үйлдлээс болж гал алдсан нь нөлөөлсөн талаар онцолсон юм. Одоогийн байдлаар ойн түймрийг унтраахаар 800 гаруй гал сөнөөгч, 143 шүхэрчин цэрэг болон 168 техник хэрэгсэл дайчлагдан ажиллаж байгаа талаар "ТАСС" агентлаг дамжуулж байна.
Өчигдөр гал сөнөөгчид ойн түймэрт өртсөн 13 бүс газрын галын тархалтыг намжааж чаджээ. Энэ нь ойролцоогоор нэг мянга гаруй га газар юм байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар Байгаль нуур орчмын бүс нутагт өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээс эхлэн ойн хээрийн түймэр гарч эхэлсэн талаар онцолж байна.
Энэ хугацаанд өнөөдрийг хүртэл нийтдээ 100 мянга га талбай бүхий 612 гаруй бүс газар ойн түймэрт өртсөн юм байна. Харин өчигдрөөс эхлэн ойн түймэрт автсан бүс нутагт онц байдал зарласан юм.
| Байгаль нуурын бүс нутаг орчмын ойн түймэр нэмэгдсээр байна | ||
| Үзсэн: 1452 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.