Шууд Chart

НҮБ: Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний төслийг танилцуулжээ

2017-06-28 18:30:00

АНУ-ын Нью-Йорк хотод өчигдөр НҮБ-ын бага хурал болсон байна. Энэ үеэр цөмийн зэвсгийг хориглох тухай хууль эрх зүйн гэрээний шинэ төсөлд тусгагдсан баримт бичгийг хуралд оролцогчдод танилцуулжээ.

НҮБ дахь Коста Рика улсын суурин төлөөлөгч Элейн Уайт Гомес хурлыг тэргүүлсэн байна. Тэрбээр хэлэлцээний үеэр хуралд оролцогчдод тус гэрээний шинэ төслийн баримт бичгийг танилцуулсан юм. Тус баримт бичигт цөмийн зэвсэг эзэмшдэг ямар ч улс орон гэрээнд заасны дагуу нэн даруй цөмийн зэвсгийн системийн үйл ажиллагааг зогсоож, устгах ёстой гэж тусгажээ.

Үүнд, цөмийн зэвсэг, үүнтэй холбоотой тэсрэх төхөрөөмжийг хянах болон эзэмших зэрэг бусад асуудлууд багтаж байгаа юм. Түүнчлэн тус гэрээний төсөлд улс орнуудыг гэрээнд заасны дагуу цөмийн зэвсгийг арилгах тухай нэгдсэн шийдвэрт хүрч, хамтран ажиллахыг уриалжээ. Үүний дараагаар 60 хоногийн дотор цөмийн зэвсэг эзэмшдэг улс орон эргэлт буцалтгүйгээр цөмийн зэвсгээ устгах шаардлагатай гэж онцлон мэдэгдсэн юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний төслийг танилцуулжээ   
Үзсэн: 1003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй