Нью-Йорк хотын "Бронкс" дүүргийн эмнэлэгт зэвсэглэсэн этгээд гал нээжээ. Халдлагын үеэр нэг эмч амиа алдаж, 6 хүн шархадсан байна. Тэдний 5 нь хүнд шархдаад байгааг холбогдох албаныхан мэдээлжээ.
Зэвсэгт халдлага үйлдэгч этгээд тус эмнэлэгт ажиллаж байсан бөгөөд халдлагын үеэр амиа алджээ. Тэрээр орон нутгийн цагаар өчигдөр 14 цаг 55 минутад "Бронкс-Леван" эмнэлэгт гал нээж эхэлсэн байна. Хотын дарга Билл Де Бласио энэ явдлыг террорист халдлага бус харин эмнэлгийн дотоод асуудалтай холбоотойг тайлбарласан.
Халдагч этгээдийг цагдаа нар олох үед тэрээр цагаан халат өмссөн байжээ. Гал нээсэн зэвсэг нь цэргийн М16 винтов байсан нь хэрэгтний дэргэдээс олдсон байна. Цагдаагийн комиссар Жэймс Онейл халдлага 16 дугаар давхраас эхэлсэн бөгөөд хохирогчид 16-17 давхарт буудуулсан байжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хэрэгтнийг Хенри Белло гэдэг байсан байна. Тэрээр тус эмнэлгийн эмч байсан ч, 2015 онд ажлаасаа халагдсаныг "Би Би Си" агентлаг мэдээлсэн юм. Цагдаагийн газар хэрэгтэн өөрийгөө шатааж, онц ноцтой түлэгдсэний улмаас нас барсныг цохон тэмдэглэсэн.
"Бронкс-Леван" эмнэлэг нь 120 жилийн түүхтэй ашгийн бус, хувийн эмнэлэг юм. 2015 болон 2016 онд тус эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, хоёр хүн амиа алдаж байжээ.

| Эмнэлэгт болсон зэвсэгт халдлагын улмаас нэг эмч амиа алдаж, 6 хүн шархаджээ | ||
| Үзсэн: 1169 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.