Шууд Chart

Хонгконгийг БНХАУ-ын мэдэлд эргүүлэн өгсний 20 жилийн ой тохиож байна

2017-07-01 12:36:02

Их Британи улс Хонгконгийг БНХАУ-ын мэдэлд эргүүлэн өгсний 20 жилийн ой энэ долоо хоногт тохиож байна. Хятадын удирдагч өчигдөр баярын зоогийн хүндэт зочноор уригдсан бол өнөөдөр далбаа мандуулах ёслолын үйл ажиллагаанд оролцжээ.

Кэрри Лэм хотын анхны эмэгтэй дарга болж байгаа бөгөөд өнөөдөр тангараг өргөсөн байна. Тэрбээр хотын иргэдийн санаа бодлыг нэгтгэх үүрэг хүлээгээд байгаагийн зэрэгцээ Хонгконгийн эдийн засаг болон улс төрд тулгараад байгаа бэрхшээлийг ойлгож байгаагаа мэдэгдээд, асуудлыг шийдэхэд хугацаа хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.

БНХАУ Хонгконгод “Нэг улс, хоёр тогтолцоо” зарчмыг баримталж, автономит эрх олгохоо амласан ч, хотын иргэдийн дунд либерал уламжлал нь эвдэгдэх вий гэсэн айдас байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор баярын ёслолын үеэр эсэргүүцэгчид жагсаал цуглаан хийхээс сэргийлэн хотын цагдаа нар хүч нэмэгдүүлэн ажилласан байна. Хятадын удирдагч 2013 онд үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш анх удаагаа Хонгконгод айлчилж буй нь энэ юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хонгконгийг БНХАУ-ын мэдэлд эргүүлэн өгсний 20 жилийн ой тохиож байна   
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй