Шууд Chart

БНХАУ агаар цэвэршүүлдэг хот байгуулахыг зорьж байна

2017-07-01 15:40:00

Италийн Стефано Боери архитекторын компани БНХАУ-ын умард хэсэгт 342 акр газар нутаг бүхий агаар цэвэршүүлдэг хот байгуулах төлөвлөгөө гаргажээ. Энэ хотод орон сууц, эмнэлэг, зочид буудал, сургууль, албан байгууллага бүхий 70 орчим барилга байгууламж барихын зэрэгцээ 40000 мод, сая орчим ногоон ургамал суулгах юм байна.

Энэ онд БНХАУ-ын Төрийн зөвлөл хуучны уламжлалт загварын барилга байгууламж барихыг хориглож, байгальд ээлтэй, үзэмж төгс ногоон хот  бий болгохыг зорьж байгаагаа зарласан. Үүнтэй холбоотойгоор архитекторын компанийн захирал Стефано Боери энэ төсөл нь байгальд ээлтэй анхны хот төлөвлөлт болж байгааг онцолсон байна.

Хотод суулгах мод, ургамал нь жилд 10000 тонн нүүрсхүчлийн хий, 57 тонн хорт хийг шингээн авч, 900 тонн хүчилтөрөгч ялгаруулах юм байна. Түүнчлэн барилга байшингийн дээвэр дээр нарны зай хураагуур суурилуулж, эрчим хүч хуримтлуулах юм. БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн жил 2020 он гэхэд хоёр сая иргэнийг хотод суурьшуулах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан.

Үүнтэй холбоотойгоор ногоон хотын бүтээн байгуулалт 2020 онд эхлэх бөгөөд Стефано Боери төслийн бэлтгэл ажилд ихээхэн хугацаа шаардлагатайг онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ агаар цэвэршүүлдэг хот байгуулахыг зорьж байна   
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй