Шууд Chart

Түүхийн ухааны доктор Д.Хоролдамба: Орхоны хөндийг хөгжлийн төв болговоос үндэсний ухамсар сэргэх учиртай...

2013-11-20 12:18:02

-Та түүхийн чиглэлээр ном, нийтлэл, өгүүлэл бичдэг эрдэмтэн судлаач хүн. Сүүлийн үед хийж буй судалгаа шинжилгээний ажлынхаа талаар?

 -Сүүлийн таван жил, архив судалгааны ажлууд дээр сууж байгаа. Маршал Чойбалсаны гарын үсэгтэй бичиг баримт, үүнтэй холбоотой монгол улсын соёлын өв устгалтыг судалж байна. Тэр үед монголын 2000 гаруй сүм хийдийг устгаж, бурхан шүтээнийг нь үгүй хийсэн. Оросууд монгол үндэстний соёлын өвд асар их буруу зүйлийг хийсэн. Тэд соёлын ололтыг усгасны дараа 1929,1933 онд хүн амын тооллого явуулж эзэн чингис хааны удам тайж нарыг бүртгэж 1928 онд монголд төрийн эргэлт хийсэн. Манайхан үүнийг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж ярьдаг. Би судлаач хүний хувьд хэлэх ёстой.
-Таны судалгаагаар энэ бүхэн тогтоогдов уу?
- Бид чинь байнга л архивт суугаад судалгаа шинжилгээ хийж байна. Оросууд монголд чимээгүй дайн хийсэн. Япончуудын эсрэг монголчуудыг бамбай болгож босгосон. Иймэрхүү баримтуудыг эрдэмтэд олон нийтэд ил гаргадаггүй л дээ. Харин би үндэс язгуур мөхөх вий гэхээс айдаг. Тийм ч учраас шаардлагатай гэж үзсэн зүйлээ ярьж, бичиж түгээхийг эрмэлздэг.
-Хамгийн түрүүн түгээх зүйл юу байна?
-Хүний мөс чанар маш дорой болжээ. Бид ч яахав үгүй болоод өгнө, үр хойч минь яах вэ? Уул уурхай гэдэг авах, шунахын дон шүглэсэн хүмүүсийн ажил болчихлоо. Байгалаа хамгаалах хэрэгтэй байдаг. Улаанбаатарт хүн амын нягтаршил их болж байгааг манай улс төрчид их дэмждэг. Яагаад гэхээр ар хударгаар нь эзэнгүй газар нутагт нь дураараа дургих гэж.  Би Орхоны хөндийг хөгжлийн төв болгох асуудлыг яримаар байна. Газарзүйн талаасаа болон үндэс угсааны түүх гээд бүх зүйл төгс бүрдсэн энэ хөгжлийн төвийг  бий болгосноор монгол хүний үндэсний ухамсар дахин сэргэх учиртай. Хүннүгийн хаадаас эхлээд төвлөрч ирсэн энэ газар монголчууд улс төрийн төвөө бий болговол их хаадын хүчийг олох юм. Орхоны хөндий Монголын хөгжлийн төв болно гэсэн судалгаа шинжилгээний материалаар би ном гаргасан. Номонд энэ асуудлыг бүх талаас нь судалж шинжилж багтаасан юм. Бид чинь дэлхийд ноёрхож олон улсын харилцааны бодлогыг тодорхойлж байсан ард түмэн шүү дээ.  
-Та энэ асуудлаа дээш нь холбогдох газруудад өргөн барьсан гэсэн. Энэ талаараа?
-Ерөнхийлөгч 2000 оны эхээр Хархорумыг нийслэлээ болгоё гэж ярьсан. Бид Хархорум шинэ хөгжлийн төв гээд хэд хэдэн төслийг гаргасан. Гэвч энэ асуудлыг улс төрчид анхаарахгүй байна. Үүнийг анхаарч үзээч гэж ерөнхийлөгчөөсөө гуймаар байна. Төр шийдвэр гаргаж өгмөөр байна. Улаанбаатарын утаа, түгжрэл, стрессээс уйдсан хүмүүс Хархоринд газартай болж амьдралаа эхлүүлнэ.  Үндэстний үзэл сэргэхээр ажлын эрч хүч, бүтээмж нэмэгддэг. Яагаад ийм тал бүрийн ач холбогдолтой сайхан зүйлээс зугатаад байгаа юм бэ? Түүх судлаач буурлуудаасаа сонсож судалсан зүйлээ ноёд түшмэдийнхээ  санаа бодолд нэмэрлэх хэрэгтэй болчихоод байна.  Улс төрийн боловсон хүчнүүд боловсроогүй байна.
-Эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээнээс урган гарсан санаа санаачилга бодит ажил болох боломж нь манайд хэр вэ?
-Их хэцүү. Үүний тодорхой жишээ бол Орхоны хөндий монголын хөгжлийн төв төсөл байна шүү дээ. Шийдвэр гаргаж, бодлого боловсруулдаг хүмүүс бүгд нь “наймаагаар” гарч ирнэ. Сонгуульд сайн дэмжсэн  гэдэг ч юмуу, эсвэл найз нөхөд, ахан дүүс нь. Идэх сэтгэлд автсан хүн ажил хийдэггүй юм. Өнөөдрийн энэ байдлаар нийгмийн амьдрал үргэлжилбэл хорин жилийн дараа үндэстэн хэцүүднэ. Надад Оросууд Сибирээ хамгаалахын тулд монголыг сул тавьчихсан юм шиг санагддаг. Орос руу визтэй гарна, Хятад руу бол тэгэхгүй. 1924 оны таван сарын 31-нд орос хятадууд хоорондоо нууц гэрээ байгуулсан юм. Энэ бодлого одоо явж байгаа юм биш биз гэж боддог. Эдгээр асуудал бол хэнхэг хүний ярьдаг зүйл биш, ярих цаг хугацаа нь тулсан асуудал. Хятад дэлхийн үйлдвэр болчихлоо. Аугаа их Орос гүрэн эргээд босч байна. Казакстан нийслэлээ шинээр байгуулж,  үндэсний үзэл нь сэргэчихлээ. Гэтэл монгол яагаад байна. Ард иргэд нь хөдөлмөрийн цагаач болоод гараад явчихсан. 
-Энэ бүхнээс гарах гарц, таныхаар?
-Хөгжлийн тухай асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй. Хөгжилдөө бүтээлчээр хандах цаг боллоо монголчуудаа. Хархорин босох цагт монголчууд босох ёстой гэж ерөнхийлөгч маань хэлсэн шүү дээ. Бид нийт газар нутгаа жигд эзэмших хэрэгтэй. Одоо мал л монгол нутгаа хамгаалж байна. Мал байхгүй бол хүмүүс төв суурингаа бараадна. Олон эрдэмтэн ийм байр суурьтай байгаа. Би уламжилж л явна. Монгол зүрхтэй хүн бүр үүнийг ярих хэрэгтэй. Бид цөөхүүлээ, биднийг тэнгэр сахиус харж байгаа. Ертөнцийн гурван том хэсэгт зэрэг дайраад ялж байсан улс шүү дээ. Монголчуудыг таван саяас дээш гаргавал хүчээ авна гээд хятадууд хэлдэг. Тиймээс үндэсний үзлээ сэргээцгээе монголчуудаа. Эрдэмтэн багш нар минь надад итгэл найдвар хүлээлгэсэн болохоор чадах бүхнээ хийх болно. Орхоны хөндийг хөгжлийн төв болговоос үндэсний ухамсар сэргэх учиртай гэдгийг дахин хэлье.
-Баярлалаа.  

Түүхийн ухааны доктор Д.Хоролдамба: Орхоны хөндийг хөгжлийн төв болговоос үндэсний ухамсар сэргэх учиртай...  
Үзсэн: 4255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2014-03-07 15:35
сайхан ярилцлага байна Хоролдамба багшдаа баярлалаа
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-11-20 12:50
Freezone Ft Serchmaa - Minii Nulimsiig Salhi Archina geed youtube deerees haigaad uzeerei
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-11-20 12:50
Freezone Ft Serchmaa - Minii Nulimsiig Salhi Archina geed youtube deerees haigaad uzeerei
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-11-20 12:50
Freezone Ft Serchmaa - Minii Nulimsiig Salhi Archina geed youtube deerees haigaad uzeerei
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-11-20 12:50
Freezone Ft Serchmaa - Minii Nulimsiig Salhi Archina geed youtube deerees haigaad uzeerei
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-11-20 12:50
Freezone Ft Serchmaa - Minii Nulimsiig Salhi Archina geed youtube deerees haigaad uzeerei

Бидэнтэй нэгдээрэй