Шууд Chart

УБЦТС: Баянзүрх ХҮТ-ийн салбар танхим Эрдэнэтолгой дахь "Сэйф центр"-т шинээр байршжээ

2025-01-03 16:30:59

Монгол Японы эмнэлгийн байранд байрлаж байсан УБЦТС ТӨХК-ийн "Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн салбар танхим II" нь БЗД-ийн 24-р хороо Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамж, Да хүрээ зах руу явах зам дагууд байх "Сэйф центр"-ийн 2 давхар руу нүүж, байршжээ.
 
Тус салбар танхим нь 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн БЗД-ийн зүүн захаар суурьшилтай хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, гэрээний мэдээлэл шинэчлэх, төлбөр хураах, тоолуур, техникийн үйлчилгээ үзүүлэх болон цахилгаан эрчим хүчтэй холбоотой үйлчилгээний мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх аж.
Нийтэлсэн: О.Ундармаа

УБЦТС: Баянзүрх ХҮТ-ийн салбар танхим Эрдэнэтолгой дахь "Сэйф центр"-т шинээр байршжээ  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй