Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга, шадар сайд Н.Номтойбаяр энэ жилийн наадмын зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад хэд хэдэн онцлог бий. Өнгөрсөн жилүүдэд бөхчүүдийн допингтой холбоотой асуудлууд гарч, наадамчин олны сэтгэлийг гонсойлгож байсан.
Энэ удаад урьдчилсан байдлаар допингийн явцын шинжилгээг авсан. Одоогоор допингийн шинж тэмдэг илэрсэн нэг ч бөх байхгүй байна. Дараа жилээс 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барууны итгэмжлэгдсэн лабораторийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг худалдан авч, бүх бөхөөс допингийн шинжилгээ авдаг болно.
Хурдан морьдын сэрвээний өндөр намтай холбоотой хэл дагуулсан асуудал гардаг. Энэ удаад дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид морио хөтөлж орж шалгуулдаг байх байдлаар зохион байгуулагдаж байгаа. Хоёр хоногийн өмнө Хүй долоон худагт газар дээр суурилагдаж, туршилтууд хийгдсэн. Цаашдаа Монгол морины удмын санг бүрдүүлнэ.
Бүх тасалбар болон урилгыг комиссоос тогтоосон үнийн дагуу зарж байгаа. Ямар нэгэн байдлаар чөлөөлөгдөх хүн байхгүй. Монголчууд бидний соёл уламжлал байдгийн дагуу гадаадын зочидтой үнэ төлбөргүй урилга тарааж байгаа.
Нийт 208 орчим аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний эрхийг олгоно. Энэ хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөлөгчийн газартай холбогдох компаниуд нь хамтраад олон улсын хоолны өдөрлөг арга хэмжээ явагдана. Үндэсний үйлдвэрлэгч компаниудаа урьж, тусгайлан зассан талбай дээр өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлах, зарж борлуулах үйл ажиллагаа болно.
Энэ жил 1,024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана. Долоодугаар сарын 13-нд дэлхийн адууны өдрийн баяр Хүй долоон худагт болно" гэв.
| Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана | ||
| Үзсэн: 99 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.