Үндэсний их баяр наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Энэ үед хурдан морины уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах асуудал жил бүрийн анхаарлын төвд байдаг.
Хурдан морины уралдаанд зориулалтын хамгаалалтын хувцас, хэрэглэлгүй хүүхэд оролцуулах, зориулалтын бус гутал өмсгөх, гутлыг скочоор бэхэлж уралдаанд гаргах зэрэг зөрчил цөөнгүй бүртгэгддэг.
Иймд хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон хамгаалалтын хувцас, зориулалтын гутал, хэрэгслийг бүрэн хангаж, аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарах шаардлагатай байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хурдан морины уралдааны зам, талбайн нөхцөл байдалд үнэлгээ хийж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлийг бууруулах талаар зөвлөмжийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Хурдан морины салбар комисст хүргүүллээ.
Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэглэл болон морины хэрэгсэлд тавигдах шаардлагыг тусгасан MNS 6264:2026 стандартыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зөвлөмж, мэдээллийг цахим болон хэвлэмэл хэлбэрээр түгээж байна.
Мөн хүүхдийн эрхийг хамгаалах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын Үндэсний морин спорт, уралдааны холбоо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, хүүхдийн хамгаалалтын хувцас, замын аюулгүй байдал, стандартын хэрэгжилтэд онцгой анхаарч байна.
Хурдан морины уралдаанд оролцож буй хүүхэд бүрийн эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна.
Хүүхэд бүр аюулгүй орчинд, эрсдэлгүйгээр баяр наадамд оролцох эрхтэй.

| Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.