Шууд Chart

Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, сургалтын тогтолцоог бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2026-07-01 17:21:24

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагааны төслийн удирдагч, "Токүшима" их сургуулийн профессор Ирахара Минорү, төслийн дэд удирдагч Або Хироши, төслийн санхүүгийн зөвлөх Китора Акира нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийг түшиглэн сургалт, судалгаа шинжилгээ, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг хослуулсан их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх төслийн явц, үр дүнтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн гол тулгуур нь чавдарлаг хүний нөөц юм гэдгийг онцон  эмч, сувилагчийн төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, эмнэлгийн менежмент, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, судалгаа шинжилгээ, инновацыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр  санал нэгдлээ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, сургалтын тогтолцоог бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй