Хоёр Солонгосын заагладаг цэрэггүй бүс дэх Панмунжом сууринд Өмнөд, Умард Солонгосын удирдагчдын уулзалт энэ мөчид эхлэх гэж байна. Тус дээд хэмжээний уулзалтын мэдээллийг Өмнөд Солонгосын Ариранг тв-ийн цахим дамжуулалтаар шууд хүргэж байна.
Дээд хэмжээний уулзалт орон нутгийн цагаар 10:30 цагт эхэлнэ.
07.08 цаг: БНСУ-ын Ерөнхийлөгч Му Жэ Ин уулзалт болох хоёр Солонгосын заагладаг цэрэггүй бүс дэх Панмунжом сууринг зорилоо.
08:02 цаг: БНСУ-ын Ерөнхийлөгч Му Жэ Ин уулзалт болох Панмунжом суурин дахь Энх тайвны ордонд хүрэлцэн ирлээ. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тун удахгүй уулзалт болох газар хүрэлцэн ирэх юм байна.
08:30 цаг: Хоёр Солонгосын удирдагчид уулзаж, гар барилцсаны дараагаар хүндэт харуултай мэндчилэв. Үүний дараагаар хоёр улсын төрийн дуулал эгшиглэлээ.
08:40 цаг: БНСУ-ын Ерөнхийлөгч Му Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар хоёр талаас дээд хэмжээний уулзалтад оролцох төлөөлөгчидтэй гар барин мэндчилж, хамтдаа дургсалын зураг татууллаа. БНАСАУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын удирдагчийн төрсөн дүү Ким Ё Чон байна.

| Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт /шууд/ | ||
| Үзсэн: 2704 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.