Саяхан хийсэн нэгэн судалгаагаар Тайландын иргэдийн тал хувь нь төр, засаг нь тус улсын төрийн байгууллагууд болон хааны хүрээлэл дэх авлига хэмээх тахлыг устгаж чадахгүй гэж боддог гэх дүн гарчээ. Мөн иргэдийн гуравны нэг нь авлига нийгэмд хэтэрхий гүн шингэсэн учраас итгэлгүй байна гэж үзэж байгаа аж.
Ямар төрлийн авлигын хэрэг хамгийн их анхаарал татаж буй тухай асуухад судалгаанд оролцогчдын 42.03 хувь сургуулийн үдийн хоолны хөтөлбөр, 40 хувь нь сүмийн хөрөнгийг завших, 37 хувь нь бага орлоготой иргэдэд зориулагдах сангийн мөнгийг завших, 21.06 хувь нь төрөөс хэрэгжүүлж буй хэд хэдэн төсөл, 20.68 хувь нь Боловсролын яамны хөтөлбөрүүд гэж хариулсан байна.
Авлигын хамгийн гол шалтгаан юу вэ гэсэн асуултад 68.35 хувь нь шунал, хувиа хичээсэн байдал, 28.42 хувь нь аудитын систем дэх хуулийн цоорхой байдал, 19.30 хувь нь хэрэг хийсэн хүмүүст хөнгөн ял ногдуулдаг байдал гэсэн бол 14.83 хувь нь бага цалин, эдийн засгийн тогтворгүй байдал гэж хариулжээ. Энэхүү судалгаа нь 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд явагдсан байна.
| Тайландын иргэд төр, засагтаа итгэдэггүй | ||
| Үзсэн: 1192 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.