Саудын арабын эмэгтэйчүүд машин жолоодох эрхтэй боллоо. Олон жил үргэлжилсэн хоригийг цуцалсан вангийн зарлиг орон нутгийн цагаар өнгөрсөн шөнийн 00 цагаас хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Өнөөдрийг хүртэл Саудын араб улс эмэгтэйчүүдэд машин жолоодохыг хориглосон дэлхийн цорын ганц улс байлаа. Зарим гэр бүл эмэгтэйчүүдэд зориулан жолооч хөлсөлдөг байжээ.
Энэ шийдвэрийн талаар өнгөрсөн оны 9-р сард анх зарлаж байсан бөгөөд эмэгтэйчүүд энэ сарын эхээр машин жолоодох эрх буюу жолооны үнэмлэх авсан байна. Хэдийгээр Саудын араб улсад эмэгтэйчүүдийн эрхийг өргөтгөх ажил ийнхүү хийгдэж эхэлж байгаа ч эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид, идэвхтэнүүд илүү их өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаардаж байна. Саудын араб улсад эмэгтэйчүүд хуулиар эрчүүдийн халамжинд байсаар байна. Арабын энэ бүгд найрамдах улсад эмэгтэйчүүдэд жолооны ард суухыг зөвшөөрүүлэх тэмцэл олон жил үргэлжилсэн ч гэлээ шашны үзлийг илүүд үздэг консерватив үзэлтэй нөхдүүд энэ шинэлэг зүйлийг эсэргүүцэж байлаа.
Вант улсын эмэгтэйчүүд сүүлийн жилүүдэд тэмцлээ улам өргөсгөж жолооны ард суугаа гэрэл зургаа нийгмийн сүлжээгээр хүртэл тараасны дүнд ийнхүү үр дүнд хүрч байна.
| Саудын арабын эмэгтэйчүүд машин жолоодох эрхтэй болж байна | ||
| Үзсэн: 1038 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.