2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 443,949 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын Цахилгаан Холбоо" ХК (MCH+2.97%) болон "Сүү" ХК (SUU+2.84%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR-6.67%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID-5.16%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 10,489 ширхэг үнэт цаасыг 1.1 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр "TOP 20" индекс 19176.46 нэгж болж 0.18 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,326,854,923,995.08 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.