Шууд Chart

I, II, III ангиллын 18 компанийн хувьцаа арилжаалжээ

2018-08-31 12:35:00

2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 862,817 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Нако Түлш" ХК (NKT+15.00%) болон "Говь" ХК (GOV+14.93%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" ХК (JLT-9.87%) болон "Женко Тур Бюро" ХК (JLT-5.88%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 201 ширхэг үнэт цаасыг 21.1 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 20000.43 нэгж болж 2.91 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,333,283,859,676.90 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

                            
                                                                     МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


I, II, III ангиллын 18 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй