Шууд Chart

Арван хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

2018-09-28 09:52:20

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 138,406 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Алтайн зам ХК (AZH+14.93%) болон "Материалимпекс ХК (MIE+4.17%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо ХК (SHV-15.00%) болон "Махимпекс ХК (MMX-14.98%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 20177.27 нэгж болж 0.91 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,350,655,048,359 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Арван хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ  
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй