Монголын хөрөнгийн зах зээлд даатгалын салбарын хоёр ч компанийн IPO энэ сард болж, олон нийтээс татан төвлөрүүлэхээр зорьсон хөрөнгө оруулалтаа давуулан биелүүллээ.
Тухайлбал, Монголын даатгалын салбарын анхдагч болсон "Ард Даатгал" компанийн хувьцааны захиалга өчигдөр хаагдлаа. Татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн 5.2 тэрбум төгрөгний 7.5 сая ширхэг хувьцаанд нийт 7 тэрбум төгрөгний захиалга ирснээр 30 хувиар давж биелснийг холбогдох байгууллагууд зарласан.
“Ард Даатгал"-ын гүйцэтгэх захирал Г.Цогбадрах хөрөнгө оруулагчдад хандан "Ард Даатгал нь та бүхнийхээ итгэлийг дааж, салбарынхаа төдийгүй улсынхаа эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулдаг, үлгэр жишээ засаглал бүхий нээлттэй компани байх болно” гэлээ.
20 гаруй жил тасралтгүй ажиллаж ирсэн "Ард даатгал" Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудаас хамгийн олон буюу 1400 орчим хөрөнгө оруулагчтай болж чаджээ. Тиймээс ч хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэгдсэн байна.
Одоогоор монголд ердийн даатгалын 15, амьдралын даатгалын нэг компани үйл ажиллагаа явуулж байна.
эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
"Ард Даатгал" нь хамгийн олон хөрөнгө оруулагчтай компани боллоо | ||
Үзсэн: 953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.