2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 166,3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 385,015 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко Тур Бюро" ХК (JTB+8.3%) болон "Махимпекс" ХК (MMX+3.85%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" ХК (JLT -14.84%) болон "Эрдэнэт Автозам" ХК (EZA -14.39%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 0.1 хувиар өсч 20623.39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,433,740,630,420.16 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.