Шууд Chart

"Увс Чацаргана" ХК хувьцаа хамгийн их уналттай байлаа

2018-11-01 10:07:59

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 450,715,974.00 төгрөгийн үнийн дүн бүхий 378,640 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан Нэхий" ХК (NEH +11.17%) болон "Талх Чихэр" ХК (TCK +8.79%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU -13.43%) болон "Увс Чацаргана" ХК (CHR -11.40%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 329,6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 3,196 ширхэг ЗГҮЦ арилжаалагдлаа. 

Энэ өдөр "TOP 20" индекс 0.75 хувиар өсч, 20814.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,428,236,097,369.40 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Увс Чацаргана" ХК хувьцаа хамгийн их уналттай байлаа  
Үзсэн: 998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй