"Хай Би Ойл" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 9 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурлын тов: 2018 оны 12-р сарын 10-ны 10:00 цагт
Хуралдах газар: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Баянгол зочид буудлын хурлын танхим
Бүртгэх өдөр: 2018 оны 11-р сарын 19-ний өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал: Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, батлах;
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, тогтоолын төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцахыг хүсвэл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд СХД, 20 дугаар хороо, Сонсголонгийн /18135/-110 компанийн байранд ирж танилцаж болно.
Холбоо барих утас: 89894533, 99096952
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.