Шууд Chart

"Хөвсгөл Алтан Дуулга" ХК болон "Шарын Гол" ХК-ний хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байлаа

2018-11-04 10:20:01

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 77,997,280.00 төгрөгийн үнийн дүн бүхий 352,572 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU +11.08%) болон "Шарын Гол" ХК (SHG +5.21%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Нэхмэл" ХК (MNH -14.04%) болон "Ремикон" ХК (RMC -12.09%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.09 хувиар өсж, 20612.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,411,756,870,714.86 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Хөвсгөл Алтан Дуулга" ХК болон "Шарын Гол" ХК-ний хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байлаа  
Үзсэн: 1094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй