2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 89,688,392.00 төгрөгийн үнийн дүн бүхий 192,939 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC +14.13%) болон "Могойн Гол" ХК (BDL +12.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монинжбар" ХК (MIB -15.00%) болон "Дархан Нэхий" ХК (NEH -5.66%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 0.5 хувиар буурж 20431.74 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,404,836,860,917.01 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.