Шууд Chart

"Чалко" компанийн галт тэрэг замаас гарч осолджээ

2019-04-11 16:57:27

Хятадын төрийн мэдлийн "Чалко" компанийн хөнгөн цагааны хүдэр ачиж явсан нэг галт тэрэг гарагт лхагва гарагийн орой замаас гарч осолдсон тухай орон нутгийн захиргаа нийгмийн сүлжээнд нийтэлсэн байна.

Хэнань мужийн Гунъи хотод болсон ослын дараа зургаан хүн сураггүй болсноос дөрөв нь төмөр замын ажилтан, хоёр нь төмөр замтай ойр амьдардаг тосгоны иргэн байсныг мэдээллээ.

Хятадын хөнгөн цагааны корпораци буюу "Чалко" компанийн Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр аврах ажиллагаа үргэлжилж байгаагаас гадна галт тэрэг замаас гарч осолдсон шалтгааныг тогтоохоор компанийн зүгээс шалгалт эхлүүлээд буй юм байна.

Хөнгөн цагааны хүдэр нь хөнгөн цагааны үндсэн түүхий эд болдог байна.

Нийтэлсэн: Mонголын радио

"Чалко" компанийн галт тэрэг замаас гарч осолджээ  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй