Бээжин дэх Италийн Соёлын Хүрээлэнгийн санаачилгаар Мачератагийн Их сургууль, Газар дундын тэнгис ба Дорно дахины судлалын ОУ-ын холбоо хамтран зохион байгуулж буй ”Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр дэлгэгдлээ.
Тус үзэсгэлэнг Итали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Чингис хаан Үндэсний музей, Arte Nomade, Archivio Storico Luce – Cinecittà, Ром хотын Иргэншлийн музей хамтран зохион байгуулж, Италийн дорно дахин судлалын тэргүүлэх төлөөлөгч, Ази судлалын нэрт эрдэмтэн Жузеппе Туччи (1894–1984)-ийн амьдрал, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг танилцуулах зорилгоор олон нийтэд дэлгэгдсэн үзэсгэлэн ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Жузеппе Туччигийн Монголтой холбогдох судалгаа, түүний бүтээлийн Итали-Монголын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнгийн нээлтэд Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, Чингис хаан Үндэсний музейн дэд захирал Д.Эрдмаа, Бээжин дэх Италийн Соёлын хүрээлэнгийн Ерөнхий захирал Федерико Роберто Антонелли, Ерөнхий куратор-Оскар Налесини, Италийн Мачератагийн их сургуулийн захирал Жон Маккоурт болон бусад албаны төлөөлөл оролцлоо гэж Чингис хаан Үндэсний музейгээс мэдээллээ.
| ”Хязгааргүйг тэврэх нь” үзэсгэлэн нээлтээ хийв | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.