Хятадад хүчтэй хар шуурганы улмаас 32 хүн нас барсан талаар хэвлэлүүд мэдээлж байна. Хар шуурганы үеэр нас барсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй бөгөөд одоогоор 16 хүн сураггүй болоод байгаа аж.
Цаг уурын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Лекима хар шуурга ням гарагийн өглөөгүүр Жөжян мужийн зүүн бүс нутгийг дайрах үеэр хөрсний гулгалт болсон байна. Энэ үеэр 1сая 200 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн хэмээн Хятадын төв телевизээр мэдээлжээ. Мөн мужийн хэмжээнд байгалийн гамшигт 5 сая хүн өртөж, 34 мянган байшин барилга сүйдсэн гэж албаныхан хэлсэн байна. Урьдчилсан байдлаар 14,5 тэрбум юанийн эдийн засгийн шууд хохирол учраад байна гэж мужийн удирдлагууд хэлж байгаа юм.
Түүнээс ням гарагт Шанхай, Ханжоу, Наньжин хотууд руу хуваарьтай байсан 3 мянга 200 гаруй нислэг цуцлагдсан байна. Одоо шуурга задгай тэнгист шилжиж эрч суларсан ч, Шанхай, Шандон мужуудад хөрсний гулгалт болно гэсэн урьдчилсан таамаг гарч, цаг уурын мэргэжилтнүүд иргэдэд анхааруулга өгч байна. Шанхайд 250 мянган нутгийн иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн Бохайн тэнгисийн эргийн дагуу аж төрдөг иргэдийг хүчтэй аадар бороо хүчтэй салхины үеэр сэрэмжтэй байхыг зөвлөж багаа аж.
| Хятадад хүчтэй хар шуурганы улмаас 32 хүн нас баржээ | ||
| Үзсэн: 745 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.