Шууд Chart

Уулын замд ноцтой осол гарлаа

2026-07-27 13:14:08

Баянзүрх дүүргийн 11-р хороо Уулын зам зүүнээс баруун чигт том оврын ачааны автомашин мөргөлдсөний улмаас хөдөлгөөний эрчим ачаалал авсан байна.

Цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж байгаа бөгөөд том оврын тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон тул ачих зөөвөрлөх тээврийн хэрэгсэл ашиглан холдуулж, зам чөлөөлөхөөр ажиллаж байна.

Уулын замаар зорчих иргэд жолооч та бүхэн өөр зам сонгон, хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөж байна.  


Уулын замд ноцтой осол гарлаа   
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй