Шууд Chart

АНУ-ын Сиэтл хотод буудалцаан болж, хоёр хүн амиа алджээ

2026-07-27 12:01:10

АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын Сиэтл цогцолборт болсон буудалцааны улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархадсан талаар хотын Гал түймэртэй тэмцэх газар мэдээллээ. Шархадсан хүмүүсийн дунд хоёр настай хүүхэд байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Хэрэг орон нутгийн цагаар оройн 18:00 цагийн орчимд болсон бөгөөд цагдаа, түргэн тусламжийн алба шуурхай ажиллаж, хэргийн газрыг бүслэн, иргэдийг тухайн бүсээс хол байхыг анхааруулжээ. Буудалцааны дараа наадамд оролцож байсан олон хүн сандран зугтаж, талбайг яаралтай чөлөөлсөн байна.

Буудалцаан болох үед Сиэтл цогцолборт 1982 оноос хойш жил бүр зохион байгуулдаг "Bite of Seattle" хүнсний фестиваль үргэлжилж байсан бөгөөд уг арга хэмжээ жил бүр 350 мянга орчим зочин хүлээн авдгаараа алдартай юм.

Одоогоор хэргийн сэдэл болон сэжигтний талаар албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Сиэтлийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд нэмэлт мэдээллийг дараа нь танилцуулахаар болжээ.


АНУ-ын Сиэтл хотод буудалцаан болж, хоёр хүн амиа алджээ  
Үзсэн: 60 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй