Украины ерөнхийлөгч асан Петро Порошенког худал үнэн илрүүлэгч төхөөрөмж ашиглан байцаах гэсэн улсын мөрдөн байцаах товчооны хүсэлтэд шүүх зөвшөөрөл олголоо. Гэхдээ шүүхийн тогтоолд Петро Порошенко өөрөө зөвшөөрсөн тохиолдолд ийм төхөөрөмж ашиглан байцааж болно гэж заасныг Украины Улсын мөрдөн байцаах товчоо тайлбарласан байна.
Даваа гарагт Порошенко Украины Прямой телевизийн суваг худалдан авч, зарахдаа татвараас зайлсхийсэн гэдэг шалтгаанаар байцаалт өгсөн. Байцаалтын дараа Улсын мөрдөн байцаах товчооны дарга Роман Труба, дараагийн байцаалтыг полиграфтай явуулна гэж мэдэгдлээ. Харин Украины ерөнхийлөгч асан, мөрдөн байцаах товчоондоо итгэхгүй байна гээд Прямой сувгийн шууд дамжуулна гэсэн нөхцөлтэйгөөр худал үнэн илрүүлэгч төхөөрөмжтэй байцаалт өгөхөд бэлэн гэжээ.
Украины мөрдөх товчоо түүний эсрэг 11 хэрэг тулгаж байгаа. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хуулийнхан Порошенко эх орноосоо урвасан, эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн, шүүх эрх мэдлийг боогдуулахыг оролдсон, эвссэн намуудын төлөөлөлгүйгээр 2016 онд засгийн газрын гишүүдээ хууль бусаар томилсон зэрэг хэргүүдийг Петро Порошенкогийн эсрэг тулгаад байна.
| Петро Порошенког байцаахдаа худал үнэнийг илрүүлэгч ашиглахыг зөвшөөрлөө | ||
| Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.