Дэлхийн хамгийн том Амазоны ширэнгэн ойд дэгдээд байгаа гал түймрийг унтраахад Бразил улс зэвсэгт хүчнээ дайчлахаар болжээ.
![]()
Түймрийг унтраах ажиллагаанд ус асгагч суурилуулсан байлдааны нисэх онгоцнууд оролцуулж, 44 мянган цэргийг дайчлахаар бэлтгэж байна гэж Бразилын Батлан хамгаалах яамнаас бямба гарагт мэдээлсэн байна.

Эрдэмтдийн тооцоолсноор, дэлхийн нийт хүчилтөрөгчийн 20 хувийг дангаараа үйлдвэрлэдэг Амазоны ширэнгэн ойд 500 гаруй овгийн нэг сая гаруй хүн, гурван сая орчим төрөл зүйлийн амьтан, ургамал байдаг аж.

Эх сурвалж: ОБЕГ
| Амазоны гал түймрийг унтраахад цэргүүд дайчлахаар болжээ | ||
| Үзсэн: 1001 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.