Бразилийн нэрт дуучин, реппэр MC Daleste Кампинас хотын нэгэн клубт концерт тоглож байх үедээ буудуулан нас баржээ. Тухайн үед клубд хэдэн зуун үзэгчид байсан бөгөөд болж буй үйл явдлын бичлэгийг гар утсаараа хийж байсан байна. MC Daleste тайзан дээр ээлжит дуугаа үгэлж байтал гэнэт тас хийх чимээ гаран, дуучин залуу цээжээ даран унажээ. Үзэгчид болсон явдалд цочирдон, хэсэгтээ учраа олохгүй алмайрцгаасан аж.
20 настай MC Daleste-ийг эмнэлэгт тэр дор нь хүргэсэн боловч харамсалтай нь аврагдалгүй нас барсан байна. Бразилийн Кампинас хотын эрх баригчид уг хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд богино хугацаанд алуурчныг олж шийтгэх болно гэдгээ мэдэгдээд байгаа юм байна. Дуучин залууг долоодугаар сарын 8-ны өдөр Сан-Паулад оршуулсан аж. Түүнчлэн хэргийн мөрдөж буй цагдаагийнхан интернетэд тавигдсан олон тооны бичлэгийн тусламжтайгаар алуурчныг төвөггүй олж чадна гэж үзэж байгаа юм байна. Шүтэн бишрэгчид түүнийг арьс өнгөний үзлийг хэт дэвргэгчдийн золиос болсон гэж таамаглаж байгаагаа илэрхийлж байгаа аж.
Бразилийн нэрт дуучин, реппэр MC Daleste Кампинас хотын нэгэн клубт концерт тоглож байх үедээ буудуулан нас баржээ. Тухайн үед клубд хэдэн зуун үзэгчид байсан бөгөөд болж буй үйл явдлын бичлэгийг гар утсаараа хийж байсан байна.
| Рэппер MC Daleste тоглогтон дээрээ буудуулж нас баржээ | ||
| Үзсэн: 1032 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.