Шууд Chart

Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө

2026-05-08 14:47:39

ХГБХХЕГ болон харьяа дүүргийн албан хаагчид, ахмад үеийнхэн, хүүхэд багачууд Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Монголын хүүхдийн хөдөлгөөн, байгууллагын үндэслэгч Д.Нацагдорж (1906-1937)-д зориулсан хөшөөг 1966 онд Л.Махбалын зураг төсөл, Н.Жамбаагийн удирдлагаар Монголын урчуудын эвлэлийн хорооны Дүрслэх урлагийн баримлын тасгийн урчууд бүтээсэн юм.
Хөшөөнд Д.Нацагдоржийг гартаа цаас харандаа барин бүтээл туурвиж байгаа байдлаар дүрсэлж хөшөөний суурийн урд хананд “Миний нутаг” шүлгийн хэсгээс монгол бичгээр бичсэн. Суурийн хоёр талд “Учиртай гурван толгой”, “Од” шүлгийг дүрсэлсэн байдаг.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Энэхүү хөшөөнд үе, үеийн ахмадууд болон хүүхэд багачууд хүндэтгэл үзүүлж, жил бүрийн 05 дугаар сарын 08-ны өдөр цэцэг өргөх ёслол зохион байгуулдаг.
 
Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө  
Үзсэн: 85 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй