Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хамтран БНХАУ-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн ерөнхий шаардлага, холбогдох дүрэм, журмын талаарх сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Сургалтын зорилго нь БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлын тухай хууль, эрх зүйн зохицуулалт, экспортын явцад мөрдөх хорио цээрийн ерөнхий дүрэм, стандартуудыг ойлгуулах, аж ахуйн нэгжүүдийн чадавхыг нэмэгдүүлж, эрсдэлээс хамгаалахад чиглэж буй юм.
Энэ хүрээнд Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн танилцуулга, Импортын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гадаадын аж ахуйн нэгжүүдийг бүртгэх БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын захиргааны журам, зөгийн балны хүнсний аюулгүй байдлын стандартууд, Хүнсний аюулгүй байдлын үндэсний стандартын тайлбар, мал, шувууны нядалгаа, боловсруулалтын эрүүл ахуйн стандартууд, чанасан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрүүл ахуйн стандарт зэрэг сэдвээр ХХААХҮЯ болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүд сургалт явуулж байна. Мөн БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэргэжилтнүүд цахимаар оролцож, мэдээлэл өглөө.
Сургалтад мал, төхөөрөх, мах боловсруулах болон мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бордоо, хүнсний ургамлын тосны үйлдвэрүүд, самар, загас, зөгийн бал, сүүн бүтээгдэхүүн экспортлогчид хамрагдаж байна.
| БНХАУ-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлогчдод зориулсан сургалт болж байна | ||
| Үзсэн: 87 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.