Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчдын гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна.

Энэ талаар НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн мэргэжилтэн С. Гэрэлмядаг “Тус авто замын ажлын хүрээнд борооны ус зайлуулах шугам, цэвэр усны шугам холбоо, дулааны шугамыг хүчитгэсэн. Ирэх зургаадугаар сарын 1-нд нийт авто замын хучилт болон явган зам, ногоон байгууламжийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Уг зам нь 14 метрийн өргөнтэй байсан бол өргөтгөснөөр 21 метрийн өргөнтэй болж байгаа юм. Гүйцэтгэгчээр “Анда рөүд” ХХК шалгарч ажиллаж байна. Тус замыг өргөтгөж, шинэчлэснээр Чингисийн өргөн чөлөөний авто замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой” гэв.


| Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.