Шууд Chart

Японд Хятадын иргэнийг цаазалжээ

2019-12-27 16:21:08

Япон улс Хятадын иргэнийг цаазалсан байна.  Тус улсын түүхэнд гадаад орны иргэнд дээд хэмжээний ял оноож байсан тохиолдол тун цөөн юм. 

Нэг гэр бүлийн дөрвөн хүний амь насыг хөнөөсөн хэрэг Японы баруун өмнө зүгийн Фүкүока мужид гарч, тус улсыг цочроож байсан. Энэ хэрэгт  Хятадын оюутан Вэй Вэй буруутай болох нь тогтоогдсон юм. Тэгвэл  онц хүнд гэмт хэрэг үйлдсэн  Вэй Вэйг пүрэв гарагт цаазалсан байна. 2003 онд болсон шүүх хурлаар түүнийг Япон гэр бүлийг хөнөөсөн болон дээрэмдсэн хэрэгт буруутгаж байсан юм. Энэхүү хэрэг гарснаас хойш  удаа дараагийн шүүх хуралдаан болж, Вей Вейд ялын хамгийн хүнд хэлбэрийг оноох шийдвэр 2011 онд анх  гарч байсан юм. Японы Хууль Зүйн сайд Масако Мори  энэ үйл явдалтай холбогдуулж хэлсэн  үгэндээ тус хэргийг үйлдэгч нь  8 болон 11 настай хүүхдүүдийг оролцуулаад нэгэн гэр бүлийнхнийг харгисаар хөнөөсөн гэдгийг хэлж, Вэй Вэй энэ гэмт хэргийг хувийн өчүүхэн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн гэдгийг хэлсэн байна.

Мөн тэрээр мөрдөн шалгалт хангалттай хэмжээнд явагдсаны дараа цаазлах ялыг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан болохыг дуулгажээ. Мори Японы хууль зүйн сайдаар өнгөрсөн 10-р сард сонгогдсон юм. Тэрээр Хууль зүйн яамыг удирдаж эхэлснээс хойш анх удаагаа ялын дээд хэмжээг оногдуулах шийдвэрийг гаргаж байгаа нь энэ юм.  Абэ Шинзо Японы ерөнхий сайдын албанд 2012 оноос эргэн ирснээс хойш тус улсад нийт 39  хоригдол ялын дээд хэмжээг авч,  цаазлуулаад байгаа юм. Гэхдээ Японд гадаадын иргэнд ийнхүү шууд хөнөөх ялыг оноох нь тун ховор  гэдгийг олон улсын хэвлэлд онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд Хятадын иргэнийг цаазалжээ  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй