Японы сүр жавхлант эзэн хаан Нарухито болон хатан Масако нар хар салхинд өртсөн бүс нутгуудад зочилж байна. Хамгийн сүүлд Японыг хагибис хар салхи дайрч, иргэд их хэмжээний хохирол амссан юм.
Пүрэв гарагт Японы эзэн хаан Нарухито болон Масако нар Японы зүүн хойд зүгийн Мияаги мужид хүрэлцэн очжээ. Өнгөрсөн 10-р сард Хагибис хар салхинд өртсөн иргэд, оршин суугчтай эзэн хаан гэр бүл уулзалт хийх нь ээ. Хосууд пүрэв гарагийн өглөөний арван цагт Токиогийн Ханеда онгоцны буудлаас тусгай онгоцоор хөөрсөн байна. Үүнээс нэг цагийн дараагаар Мияаги мужийн нисэх буудалд газарджээ. Японы эзэн хаан болон хатан нарыг Мияаги мужийн захирагч Ёшихиро Мурай болон бусад албаныхан биечлэн угтан авчээ. Үүнээс гадна мужийн захирагч хар салхинд өртсөн бүс нутгийн иргэдийн аж амьдрал, нөхцөл байдлын талаарх товч мэдээллийг эзэн хаан Нарухитод өгсөн байна. Эн Эйч Ки агентлаг хаан хатан хоёр Мияаги мужийн Марумори хот уруу Японы Өөрийгөө Хамгаалах хүчний нисдэг тэргээр аялан гэдгийг онцоллоо.
Үүний дараагаар хааны гэр бүлийнхэн Фүкүшима мужийн Мотомияа хотыг зорих юм. Тус хотод Нарухито болон Масако нар хар салхины хохирол амссан иргэдийн төлөөлөл болон Хагибис хар салхины үеэр ажилласан төрийн албан хаагчидтай уулзах юм. Нарухито Японы эзэн хааны ширээг залгамжилснаас хойш анх удаагаа сар салхинд өртсөн бүс нутагт зочилж байгаа нь энэ юм.
| Японы эзэн хаан Нарухито хар салхинд өртсөн бүс нутгуудад зочилж байна | ||
| Үзсэн: 842 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.