Шууд Chart

Галт цагирган нар хиртэлт болжээ

2019-12-29 10:00:00

Олон улсын хэвлэлүүдийн галт цагираг гэж нэрлэж буй нар хиртэх үзэгдэл жил бүр болдог. Энэ жилийн нар хиртэлт Азийн зарим орнуудад тод томруун ажиглагдсан байна.  

Дэлхийн цорын ганц дагуул гэгдэх Сар  нарны өмнүүр орж,  давхцах үед энэ үзэгдэл ажиглагдаж байгаа юм. Тур дундаа сар нарны  төв хэсэгт  харваа болох үед энэхүү  галт цагирган хэлбэр бий болдог байна.  Энэ байгалийн өвөрмөц үзэгдэл энэ жил 12-р сарын 26 буюу зул сарын баярын маргааш нь тохиолоо. Азийн орнуудад иргэд энэхүү үзэгдлийг ажиглах боломжтой байж. Шри Ланк, Индонез, Энэтхэг, болон Саудын Арабад олон зуун хүмүүс галт цагирган нар хиртэлтийг харж, сэтгэлээ баясгажээ. 

Иргэд галт цагирган нар хиртэлтийг тусгай зориулалтын шилээр харж сонирхжээ. Энэ шилэн нь нарны хурц туяанаас нүдийг хамгаалах зориулалттай.Сарны сүүдэр дэлхийдээ бүхлээрээ эсвэл хэсэгчлэн тусах үед л  энэ үзэгдэл ажиглагддаг гэдгийг судлаачид онцолсон юм.  Ер нь ийм төрлийн нар хиртэлт жилд ихэвчлэн хоёр удаа тохиодог байна.

Үүний өмнөх нар хиртэлт 7-р арын 2-нд болсон бөгөөд Өмнөд Америкийн орнуудад тодорхой ажиглагджээ. Харин дараагийн хар хиртэх үзэгдэл 2020 оны 12-р сарын 14 нд тохионо гэж үзжээ. Ирэх жилийн нар хиртэлт Чили, Аргентин болон Африк, Антарктикийн зарим бусээс их тод харагдаж юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Галт цагирган нар хиртэлт болжээ  
Үзсэн: 2471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй