Шууд Chart

AНУ-д 2019 онд зэвсэгт халдлагын хохирогчдын тоо дээд хэмжээндээ хүрчээ

2019-12-30 09:00:00

АНУ-д зэвсэгт халдлагын хохирогчдын тоо 2019 онд дээд хэмжээнд хүрсэн байна. АНУ-ын зарим томоохон хэвлэл болон Их сургуулиуд энэ талаарх судалгааг явуулжээ.

Associated Press, USA Today болон Америкийн Northeastern их сургууль дээрх судалгааг явуулсан байна. Тэдний эмхтгэсэн мэдээллээр 2019 онд АНУ-д 40 гаруй удаагийн зэвсэгт халдлага болж, 211 энгийн иргэн амиа алдсан байна. Дээрх халдлагуудыг бөөнөөр нь хөнөөх гэсэн ангилалд оруулж байгаа юм. Халдлага үйлдэгчийг оруулахгүйгээр тухайн зэвсэгт халдлагын үеэр 4 болон түүнээс дээш хүн амь үрэгдсэн тохиолдолд бөөнөөр хөнөөх гэсэн ангилалд оруулж байгаа юм.

2019 онд АНУ-д явагдсан зэвсэгт халдлагаас хамгийн хор хөнөөлтэйгөөр Виржиния далайн эргийн халдлага нэрлэгдэж байна. 5-р сард болсон тус халдлагын үеэр 12 хүн амиа алдсан бол Эль Пасод өнгөрсөн 8-р сард мөн л халдлага болж, 22 хүн амиа алдсан юм. 2019 оны нийт 41 халдлагын 33 нь галт зэвсгээр үйлдэгдсэн байна. Муж тус бүрээр нь авч үзэх юм бол Калифорни мужид  хамгийн олон хүн зэвсэгт халдлагын хохирогч болжээ.  2006 оноос хойш АНУ-ын хэвлэлийнхэн болон их сургуулиуд зэвсэгт халдлагын хохирогчдыг талаарх тоон мэдээллийг гаргаж эхэлсэн бөгөөд энэ жил хамгийн олон хүн бөөнөөр нь хөнөөх халдлагын хохирогч болжээ. АНУ-д иргэд амиа хорлох тохиолдол буурсан ч хоморголон устгах халдлагын хохирогчдын тоо эрс нэмэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

AНУ-д 2019 онд зэвсэгт халдлагын хохирогчдын тоо дээд хэмжээндээ хүрчээ  
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-31 07:13
Hogiin. Zevuun. oron. Amerik
зочин [127.0.0.xxx] 2019-12-30 18:28
Цаашид АНУ-д халдлага гаргахгүй байхыг хүсэж байгаа бол ардчилсан намыг дэмжихгүй байх хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй